Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учраад байгаа. Тус суманд гарсан галыг ОБЕГ, нутгийн иргэдийн хүчээр цурманд оруулж байгаа ч өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж гал дахин дэгдэж бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа юм.
Түймэрт өртөж хохирсон ард иргэдэд туслах аяныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачилж, өөрийн биеэр нутгийн олон түмэнд иргэдийн хандив тусламжийн бараагаа хүргэсэн байна.
Эх сурвалж: www.anbuleg.mn