
Хүндэтгэлийн хуралд төр нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийн Монгол Улсын эдийн засгийн боловсрол, техникийн боловсрол, удирдахуйн ухааны хөгжил, улс төрийн амьдралд оруулсан хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй илтгэлүүдийг тухайн үед хамт алба хашиж явсан Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргыг хашиж явсан Д.Балхаажав, ахмад дипломатч н.Мархааж зэрэг төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд хэлэлцэн, ирээдүйн залуу боловсон хүчнүүд болох МУИС-ийн оюутнуудад үнэтэй зөвлөмж, сургаалиудыг захиж хэллээ.Харин түүнийг МУИС-ийн ректорын албыг 1976 оноос 6 жил хаших хугацаандаа шинэ анги танхим нээж улс оронд хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгээд зогсохгүй өөрөө ч эх орондоо бэлтгэгдэж улс төрийн өндөрлөгт хүрсэн анхны албан тушаалтан байсныг МУИС-ийн удирдлагууд энэ үеэр онцлон хэлж байсан юм. Уг хүндэтгэлийн хуралд оролцогсод цаашид “Батмөнх судлалын сан” байгуулан ажиллахыг тус сургуулийнханд санал болголоо.
Д.Долгор