АНУ Украины зүүн хязгаарын оршин суугчдад 18 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Үүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден даваа гаригт /IV.20/ Украины ерөнхийлөгч Пётр Порошенкотой утсаар ярилцаж тохирчээ. АНУ Украины зөрчил мөргөлдөөний бүс нутагт хүнс, ундны ус, эрүүл ахуйн болоод эмнэлгийн бараа хэрэгслийн тусламж илгээх аж.
Украины зүүн хязгаарт бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн зөрчил тулааны улмаас 1.2 сая хүн орон гэрээ алдаж хохирчээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press