Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажил хийгдэж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 20-ноос төв зам дагуу ургасан моддыг шохойдож эхэлсэн байна.
"Улаанбаатар нэгтгэл"-ийн ажилчин Д.Мөнхжаргал "Модыг хорхой шавжаас хамгаалж жил бүрийн хавар ийнхүү арчилдаг. Манай нийт 200 ажилчин модыг шохойдож, хорхой шавжаас хамгаалж байгаа" гэлээ.
Дашрамд, хотын төвийн зам, талбайг арчилж хамгаалахад нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Харин ирэх зургаадугаар сарын нэгнээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгаж, тавнаас нь цэцэг тарь эхлэх юм.
Д.ЖАРГАЛ