Парис Хилтон, Кэти Хилтон нар CNN-ийн танхимд зочиллоо. Пийрс Морган тэднийг шууд ярилцлагынхаа зочноор урьжээ. Тавдугаар сарын 31-нд нэвтрүүлсэн энэ ярилцлагын үзэр Парис хувийн амьдралынхаа талаар илэн далангүй ярьсан юм.
–Сандраад байгаа юм уу даа?
Парис: Бага зэрэг.
–Яагаад?
Парис: Ярилцлага өгөх бүртээ л би сандардаг. Ялангуяа CNN-д.
– CNN яадаг гэж?
Парис: Энэ чинь их онцгой газар.
–Үзэгчид их нухацтай хүлээж авдаг гэж үү? Чи буурьтай, төлөв төвшин харагдахыг хүсэж байна уу?
Парис: Тэгэлгүй яахав.
-Яагаад?
Парис: Сүүлийн хоёр, гурван жил би их ухаажлаа. 30 хүрлээ. Том хүн боллоо. Өөрийгөө буурь суусан гэж бодож байна.
Кэти: Охин маань ичимхий л дээ.
–Та Парисыг ичимхий гэж байгаа юм уу?
Кэти: Тийм ээ.
–Чи юу даа? Итгэмээргүй юм.
Парис: Итгэмээргүй ч гэсэн үнэн шүү.
–Ингэхэд та хоёр энд ямар нэг зүйлийг сурталчлах гэж ирсэн бил үү?
Парис: “Дэлхий ертөнц Парисынхаар” гэдэг телевизийн шинэ шоугаа сурталчлах гэсэн юм.
–Нэр нь таалагдаж байна аа. Тэгээд чи энэ хорвоогийн амьдралыг хэр сонирхдог юм бэ?
Парис: Маш их.
–Дэлхийн амьдралыг уу?
Парис: Тийм.
–Жишээлэхэд Ойрхи Дорнодод юу болж байгааг үнэхээр сонирхдог уу? Эсвэл надад нэг их хүртээлтэй зүйл биш гэж боддог уу?
Парис: Надад хийх өч төчнөөн зүйл бий л дээ. Гэхдээ л би дэлхийн өнцөг буланд юу болж байгааг сонирхдог. Мэдээж өөрийнхөө бизнест төвлөрдөг.
–Кэти, Парис Хилтоны ээж байх ямархуу вэ?
Кэти: Амаргүй. Тийм ээ, амаргүй. Нэг удаа бид Лаг Вегасын нэг дэлгүүрт ууулзахаар болзсон юм. Би андуураад өөр тасгийн үүдэнд зогсоод байж. Гэтэл хүмүүс шуугилдаад л, цагдаа нар, харуулууд яг л галзуу юм шиг гүйлдэхийг харсан. Би бүр охин дээрээ очиж ч чадахгүй байсан. Тэр хүмүүс ямар нэг шагналын төлөө уралдаж байгаа юм шиг л байсан шүү.
–Хэвлэлүүд ч Парис Хилтоныг гоочилж сонингоо борлуулдаг. Энэ бүхэнд та нар яаж ханддаг вэ? Хэвлэлийнхэнтэй ер нь хэр сайн харилцаатай вэ?
-Парис: Би 15-тайдаа л хэвлэлийнхний анхаарлын төвд орсон. Үнэхээр хэцүү байсан л даа. Ээждээ энэ тухайгаа хэлж, уйлдаг байлаа. Одоо ч тэгээд олон жил ч болж, тоохоо ч байж дээ. Миний амьдралд сайн сайхан, аз жаргалтай зүйл зөндөө. Иймэрхүү асуудалтай юмыг тоохгүй байсан дээр.
–Чи өөрөө хэр идэвхтэй уншигч вэ?
Парис: Бараг уншдаггүй ээ. Хэвлэлийн төлөөлөгч маань надад хэрэгтэй нийтлэлүүдийг явуулдаг.
–Хэрэв чи “Авьяаслаг Америкчууд” тэмцээнд орвол юу хийх вэ?
Парис: Дуулна.
–Нээрээ чи дуулдаг шүү дээ.
Парис: Би яг одоо шинэ цомгоо бичүүлж байгаа.
–Чи тэгээд дуучин болохгүй юм уу? Эсвэл зүгээр л сонирхлоороо дуулж байна уу? Өөрийнхөө брэндийн нэг хэсэг болгож?
Парис: Дуулах гэдэг миний брэндийн нэг хэсэг. Би өөрийгөө бизнес эмэгтэй гэж боддог.
–Кэти, хэрвээ Парис жүжиглэх, дуулах авьяасгүй байсан бол энэ бүх бизнес ингэтлээ амжилттай явж чадах байсан болов уу? Жирийн л нэг Парис Хилтон энэ их мөнгийг хийж чадах байсан уу?
Кэти: Тэр маш их хөдөлмөрлөсөн шүү дээ. Олон жилийн турш.
–Охиндоо санаа зовдог уу?
Кэти: Санаа зовдог байсаан. Гэхдээ одоо арай тайвширсан.
–Парис, одоо томоотой болсон болохоор уу?
Кэти: Тэр томоожсон, том болсон. Амьдрал үзсэн.
-Чи 30 хүрлээ, том хүн боллоо гэлээ. Гэхдээ 18 хүрээд л том хүн болсон гэдгээ мэддэг байсан биз дээ?
Парис: Мэдээж.
Кэти: Гэхдээ л тэр жаахан охин хэвээрээ байсан. Тэр нь түүний хамгийн сэтгэл татам, өхөөрдөм зангуудынх нь нэг нь л дээ.
–Хүмүүс Парис Хилтонд тэгтлээ яагаад татагддаг юм бол оо?
–Кэти: Тэр алдартай хүний үр удам. Бас дээрээс нь сэтгэл татам царайдаг. Тэр энхрийхэн. Бас тэр их амбицтай. Олон хүн түүнийг ингэтлээ шаргуу ажиллах ямар хэрэгтэй юм бол оо гэж боддог.
–Нэрээ тэгэх шаардлагагүй шүү дээ.
Кэти: Парис их эрч хүчтэй хүн.
–Урьд нь “Жирийн амьдрал” шоунд ярьж байсан бүхэн чинь бодит амьдралтай нэг их авцалдахгүй, чамтай огт зохицолдохгүй зүйлс байсан. Харин шинэ шоу жинхэнэ Парисыг харуулж чадах уу?
Парис: Энэ шоу бол үнэхээр бодит шоу. Би хэн бэ гэдгээ хүмүүст харуулна. Хэн гэдгээ хэлэхэд бэлэн болсон гэсэн үг. Бүр хүмүүст хэлж, ярих нь зөв үү гэж эргэлзмээр зүйлсийг ч дэлгэнэ. Гэхдээ л би зөвхөн үнэнийг л хүмүүст хэлмээр байна. Миний тухай буруу ойлголт зөндөө байдаг.
–Жишээлбэл?
Парис: Намайг бүхнийг өвлөж авсан. Өөрөө юу ч хийгээгүй гэж хүмүүс боддог. Үнэн хэрэгтээ би юм бүгдийг зүгээр л алгаа тосоод авчихсан юм биш. Би маш шаргуу хөдөлмөрлөсөн.
-Чиний секс бичлэг олон нийтэд цацагдаж, бөөн шуугиан болсон. Яг энэ тухай мэдэх мөчид юу бодогдсон бэ?
Парис: Би шоконд орсон. Бид тэгэхэд Авсралид явж байсан юм. Хэн нэгэн тэр бичлэгийг аль нэг энтертайнмент шоунд өгсөн гэдгийг сонссон. Эхэндээ итгээгүй. Тэгээд Лос Анжелест буцаж ирээд юу болсныг өөрийн нүдээр харсан. Амьдралдаа амсаж байгаагүй хамгийн ичгүүртэй, шившигтэй явдал.
–Ээж рүүгээ ярьсан уу?
Парис: Ээж рүүгээ ярихаас ч ичиж байсан. Гэхдээ л ярьсан. Уйлаад л.
–Тэвчээд, даваад туулаад гарахад эмэгтэй хүний хувьд хүндхэн даваа байсан шүү. Чи насанд хүрэгчдэд зориулсан киноны од биш. Тэр бичлэг олон нийтэд ч зориулагдаагүй. Лав аймшигтай харамссан байх даа? Энэ бүхнийг яаж давав даа?
Кэти: Эмчилгээнд явсан.
–Тэр бичлэгийг дэлгэсэн хүмүүсийн тухайд одоо юу боддог вэ?
Парис: Гутаан, доромжлогдсоноо мэдэрдэг. Хэн нэг хөндлөнгийн хүн байгаагүй шүү дээ. Хэдэн жил хамт байсан хүн маань.
–Хайртай байсан хүн чинь.
Парис: Хайртай байсан. Тэгээд ч тийм зүйл хийсэнд нь итгэж чадахгүй байсан юм. Тэр явдал миний амьдралыг үүрд өөрчилсөн. Би гэнэн жаахан охин байлаа. Хүн болгоныг сайхан сэтгэлтэй гэж боддог. Би хүмүүст тийм байдалтай харагдъя гэж бодоогүй. Хүсээгүй. Хүмүүс намайг тийм имижтэйгээр ойлгоосой гэж хүсэээгүй. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн тэр нэг шөнийн явдлаас болж хүмүүс намайг завхай хүүхэн гэж бодохыг би хүсэхгүй байна. Хамгийн аймшигтай нь энэ муухай дурсамжтай би насан туршдаа хамт амьдрах хэрэгтэй болж байна. Тэгээд үр хүүхдүүддээ юу болсон тухай тайлбарлах шаардлагатай. Арилгаж хэзээ ч чадахгүй аймшигтай толбо болж амьдралд минь үлдсэн.
–Одоо чи эрчүүдэд итгэж байна уу?
Парис: Хүн бүхэн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л хийдэг биз дээ. Тэгэх ч эрхтэй. Харин би одоогийн найз залуугаа надад үнэн сэтгэлээсээ хайртай гэж боддог.
-Та хоёр хэр удаж байгаа билээ?
Парис: Жил гаруй болж байна.
–Жинхэнэ хайр уу?
Парис: Урьд нь би хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй. Түүнтэй хамт байхад амар жимэр байдаг. Миний хамгийн сайн найз байж чаддаг. Гайхамшигтай эр хүн. Би өөрийгөө азтай гэж боддог юм.
–Тэгвэл удахгүй нижгэр хурим болох нь ээ?
Парис: Харцгааж л байя.
–Арай 35-тайдаа гэрлээгүй байж байх юм биш биз дээ?
Парис: Ойрын хоёр, гурван жилдээ гэр бүл, үр хүүхэдтэй болно гэж бодож байгаа. Яг одоохондоо бол үнэхээр завгүй байна.
–Гэхдээ чи өөрийнхөө ханхүүг олсон гэж бодож байна уу?
Парис: Би өөр хүнтэй хамт амьдарна гэж төсөөлж чадахгүй байгаа.
–Саяхан би чамайг жилд 10 сая ам.доллар олдог гэж уншсан. Мэдээж түүнээс ихийг олдог биз дээ?
Парис: Тийм ээ.
–Тэгээд хэр ихийг?
Парис: Хангалттай ихийг. Түүгээрээ ч бахархдаг.
-Кэти: Мөнгө, улс төр хоёр ярихгүй байя аа.
–За ойлголоо. Та хоёртой ярилцахад сайхан байлаа.