“Аюулгүй амар тайван орчин” аян боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

“Аюулгүй амар тайван орчин” аян боллоо

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2011 оныг “Архидалттай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан “Аюулгүй амар тайван орчин” аяны хүрээнд аймгийн Архидалт мансуурлын эсрэг нийгэмлэгийн тэргүүн Н.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 17-28-ны өдрүүдэд Цагаан-Овоо суманд ажиллаад иржээ. Уг ажлын хүрээнд төрийн байгууллагууд болон иргэд олон нийтийн дунд архидалтын эсрэг сургалт сурталчилгаа зохион байгуулж, архины хамааралтай 11 иргэн өөрсдийн ухамсраар энэхүү арга хэмжээнд хамрагдаж хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Цаашид сургалтыг тогтворжуулах зорилгоор тус сумын Соёлын төвийн нэг өрөөг засварлан цуглааны байр болгон тохижуулсан байна. Мөн архины хамааралтай хүмүүсийн гэр бүлийн гишүүдийг хамруулан архины давхар хамаарлын талаар нээлттэй яриа  өрнүүлж санал бодлыг нь хуваалцаж зөвлөгөө өгчээ. Арав хоногийн турш зохион байгуулсан уг сургалтад давхардсан тоогоор 140 гаруй хүн хамрагдсан бөгөөд дээрх бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдсанд сумын иргэд болон удирдлагууд үр дүнтэй сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хүлээн авчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж