“Цаг бол алт”. Энэ үгийг хүн бүр мэддэг хэрнээ өглөө эрт босох болоход сэрүүлгээ унтраачихаад эргээд унтдаг. Харин таныг нойроо дийлэхгүйгээс болж, алт шиг цагаа алдахгүй байлгахын тулд нэгэн сонирхолтой сэрүүлэгтэй цагийг зохион бүтээсэн тухай Technews сайтад мэдээлжээ.
Уг цаг нь 100 ам.долларын дэвсгэрт хийж байж сэрүүлэг тавих боломжтой болох ба өглөө та сэрүүлгээ дуугарахад босч чадахгүй бол таны 100 ам.долларыг хэрчиж орхих гэнэ.
Та ийм цагтай болмоор байна уу?
Н.Наран