Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

2015 оны 4 дүгээр сарын 22-ноос 4 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

  22-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд зүүн зүгийн нутгаар, 25-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж