Хятадад үүл буудаж, ган гачгаа тайлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Хятадад үүл буудаж, ган гачгаа тайлж байна

Хур гуйх арга одоо ч хүн төрөлхтний хамгийн чухал зан үйлийн нэг хэвээр байна. Америкийн уугуул иргэд хурмастад зориулж бүжиг наадам зохиодог байсан бол Энэтхэгийн хинди шашинтнууд  торхон дотор сууж хур бороо хайрлахыг тэнгэрээс гуйдаг байж.  Харин газар тариалан, үйлдвэрлэлийн гол бүсэд нь сүүлийн 50 жилд үзэгдээгүй ган гачиг нүүрлээд буй Хятад улс энэ долоо хоногоос эхлэн ган гачигтай байгаа мужид үүл рүү хэдэн зуун пуужингаар харваж, бороо оруулж эхэлсэн байна. Хунань, Хебэй, Жяньси болон Энхоу зэрэг мужид ган их байгаа бөгөөд 10 сая хүн усны хомсдолд ороод байна.  Хятадын ихэнх нутгаар нутагт хур тунадас 80 хувиар багассанаас  Хебэй мужид л гэхэд  1300 усан хангамжийн байгууламжийн усны төвшин буурчээ. Тариалалтыг сайжруулах зорилготой  үүл рүү харвах пуужинг йодот мөнгөөр хийсэн байна. Хятадын төв мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс үзвэл энэ арга үр дүнгээ өгч, Хебэй мужийн ган тайлагдаж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж