Д.Болдбаатар: Судалгаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан | News.MN

Д.Болдбаатар: Судалгаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар: Судалгаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан

-Монголбанк улс ор­ны эдийн засгийн бай­далд судалгаа тандалт хийдэг. Танай судалгаанд манай эдийн засгийн үзүү­лэлтүүд ямар
байдлаар тусч байна вэ. Хамгийн сүүлийн судалгаандаа түшиглээд хариулбал сайн байна.

-Монголбанк Монгол Улсын нийгэм эдийн засаг, сан­хүүгийн салбарын су­далгааг өргөтгөсөн хэл­бэрээр явуулсан. Энэхүү судалгааг мэргэжлийн ста­тистикч социологич нарыг оролцуулан хоёр жилд нэг удаа явуулдаг. Үр дүнг нь удахгүй нийтэд мэдээлнэ. Манай банкны вэб сайтаас ч энэ судалгааны дүнг харж болно. Хамгийн сүүлийн судалгааг өнгөрсөн оны төгсгөлд хийсэн. Тэр үед банкны зах зээл нэлээд хэлбэлзэлтэй, эмзэг байсан болохоор жаахан гутранги дүр зураг гарсан байгаа. Өргөтгөсөн судалгааг улсын хэм­жээнд санал асуулгын хэлбэрээр явуулсан. Да­раагийн судалгааг 2011 онд хийнэ. Гэхдээ эдийн зас­гийн бодит байдал сүүлийн сарын байдлаар харьцангуй дээрдсэн. Мөнгөний ний­лүүлэлт, зээлийн хэмжээний аль аль нь өссөн эерэг үзүүлэлттэй гарсан байна лээ.

-Монголбанк инф­ля­цийн хүлээлтийн судал­гааг туршилтын байдлаар явуулж байгаа юм байна. Судалгааны дүн юуг ха­руулж байна вэ. Сүүлийн үед инфляци өсөх ханд­лагатай байна гэж зарим эдийн засагчид үзэж буй?

-Инфляцийн хүлээлтийн судалгааг бид туршилтын журмаар явуулсан. Су­дал­гаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан. Энэ оны нэгдүгээр сарын байд­лаар инфляци тав орчим хувьтай гарсан нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр эдийн засагчдын таамаглал нэг их хол зөрөөгүй байна гэж үзэж болно.

-Инфляци өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?

-Инфляци өсөхөд нө­лөөл­сөн хамгийн гол хүчин зүйл нь нэгдүгээрт цас зуд. Дараагийн түлхэц болсон бас нэгэн хүчин зүйл нь дулааны үнэ. Дулааны үнийн хувьд нэг удаагийн зохицуулалт учир цаашид байнга нөлөөлөөд байхгүй.

-Цагаан сарын өмнө 1,3 сая иргэнд тус бүр 70 мянган төгрөг бэлнээр өгсөн нь инфляцид нө­лөөлсөн үү. Бэлэн мөнгө тарааснаараа иргэддээ дэм болохоосоо илүү эдийн засагтаа сөрөг нө­лөө авчирлаа гэж дүгнэх хүн цөөнгүй байна?

-Цагаан сарын өмнө иргэдэд өгсөн 70 мянган төгрөг инфляцид нөлөөлсөн эсэхийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл хоёрдугаар сарын статистик дүн ха­раахан гараагүй байгаа учир таамгаар яримааргүй байна. Харин манай улсын гадаад худалдаа алдаг­далтай гарах төлвийг урьд­чилсан байдлаар  бидэнд мэдээлсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сартай энэ оны хоёр­дугаар сарыг харь­цуулахад гадаад худал­дааны хувьд алдагдал илүү ажиглагдаж байна гэсэн үг юм. Гадаадаас худалдаж авсан бараа бүтээг­дэ­хүү­ний үнэ ерөнхийдөө сүрхий өссөн дүн гарсан байна лээ.

-Монголбанкны энэ жилийн мөнгөний бод­логын тухайд та юу хэлэх вэ. Хойшдоо улс орны маань эдийн засаг сэргэх хандлага байна уу?

-Үндсэндээ оны хоёр­ду­гаар хагасаас эхлээд эдийн засаг маань бүрэн хүчин чадлаараа ажиллах, зарим тохиолдолд поте­циалаасаа давж гарах нөхцөлийг бид тооцоолсон. Энэ бол УИХ-аар мөнгөний бодлогоо бат­луулж байх үеийн тоцоолол шүү дээ. Гэтэл дотоодын нийт бү­тээгдэхүүний өсөлт бид­ний таамаглаж байснаас хамаагүй бага гарлаа. Гол нөлөөлсөн зүйл нь л гахайн ханиад. Түүний дараа энэ зудын гамшиг ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Зуд нүүрлэж мал олноороо хорогдоно гэдэг чинь улс орны эдийн засгийн  потенциал алдагдаж байна гэсэн үг. Хөрөнгө зарж бос­госон зам нураад уна­сан­тай л адил зүйл шүү дээ. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт өмнө төсөөлсөн шиг өндөр гарах нь эргэлзээтэй л дээ. -Ирэх гуравдугаар са­рын дундуур эхний тоо­цоонууд гарчих байх аа.

Д.ЦЭЭПИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж