Хан-Уул дүүрэгт баригдаж буй “Жигүүр гранд”-ын барилга дээрээс 40 орчим насны хүн унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт /04.18/ гарчээ. Талийгаач “Жигүүр гранд” компанид лифтний засварчнаар ажилладаг байсан бөгөөд барилгын материал зөөдөг лифтэнд сууж яваад унасан байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.СҮРЭН