Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 18-19-д “Футзалын ордон”-д боллоо. Энэ удаагийн УАШТ-д таван клубын эрэгтэй, эмэгтэй 80 гаруй тамирчин оролцов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Хангарьд”-ын Б.Батхүү түрүүлж, анх удаа улсын аварга цолыг хүртсэн бол Ц.Жигжидсүрэн мөнгө, Э.Дөлгөөн, залуу тамирчин Э.Энхдэлгэр нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын тэмцээнээс Монголын сэлэмчдийн анхны алтан медалийг авсан улсын гурван удаагийн аварга Г.Баттөмөр энэ жилийн тэмцээнийг өнжжээ. Түүний хувд сахилга батын доголдол гаргасны улмаас тэмцээн уралдаанд оролцох эрхээ хоёр жилээр хасуулжээ.
Эмэгтэйчүүдийн тулаанд Б.Гэрэлмаа улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртсэн бол “Уурхайчин”-ы Б.Амарзаяа мөнгө, М.Жаргалмаа, А.Халиунаа нар хүрэл медаль дээр буулаа. Энэ жилийн улсын аваргад Б.Цолмон, П.Урангоо, О.Анударь нарын шилдгүүд медалиас мултарсна байна.
Ч.БОЛ