Дундговь аймгийн Гурвансайхан суманд хоёр настай хүү учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Сумын төвөөс баруун тийш орших Улаан тойром гэдэг газар нутаглаж байсан иргэн Г-ын хоёр настай хүү Х алга болсон байна. Сумын иргэд хүүг эрэн хайж, нэг хоногийн дараа нас барсан байхад нь олжээ. Хүүгийн биед шарх сорви, гадны нөлөө байгаагүй гэнэ. Чухам ямар шалтгаанаар нас барсныг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Сайн