Х.Бат-Эрдэнийн шинэ хөлөг

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнийн шинэ хөлөг

2003 оноос барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “Алтай Констракшн” ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнэ цагтаа "Хадгаламж" банкны мөнгө идсэн хэргээр хоригдоод, багагүй хэрэг төвөгт орооцолдож явсан нэгэн. Том гаруудын нөмөр нөөлгөөр асуудлаас мултараад, хэдийнээ өөрийн компанийг хөл дээрээ босгоод авсан түүнд мөнгө бол нэг их сонин биш бололтой. Өнгөрсөн мягмар гаригт буюу тавдугаар сарын 31-ний өдөр Х.Бат-Эрдэнэ дарга цоо шинэ, 680 мянган долларын үнэтэй 2011 оны "Rolss-Royse"" машинаа хүлээж авлаа. Дэлхийн баячууд унадаг төдийгүй Монголд анх удаа орж ирж байгаа энэхүү машиныг өөртөө зориулж, зориудаар үйлдвэрлүүлж, захиалж авчирсан байна. Шинэхэн машинда сэтгэл хангалуун байгаа бэл бэнчинтэй захирал эхнэрээ ч бас мартсангүй. Тэрээр шинэхэн төрсөн эхнэртээ 420 мянган долларын үнэтэй "Bentley" машин бэлэглэж ээж болсоных нь баярыг хуваалцжээ.



 680 мянган ам долларын үнэтэй машины доторх дизайн нэг иймэрхүү


Харин түүний эхнэртээ барьсан бэлэг 2011 оны Bentley

Эх сурвалж: www.mass.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж