О.Дөлгөөн хамтлагтаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөн хамтлагтаа эргэн ирлээ

"Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн хэсэг хугацаанд хувийн амьдралдаа  анхаарч, хөөрхөн хүү төрүүлснээсээ хойш хамтлагийнхаа тоглолтод оролцоогүй билээ.

Хэд хэдэн кинонд тоглож, дэлгэцийн урлагт хүч сорих болсон түүнийг “Мөрөөдлийн театр”-аас гарсан гэх яриа нэг хэсэг гарч байсан юм.

Тэгвэл жүжигчин бүсгүй саяхнаас хамтлагийнхаа "Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь" шоу тоглолтод оролцож эхэлсэн байна. Ийнхүү тэрбээр хамтлагаасаа гараагүй гэдгээ баталж, дахин тайзнаа гарах болжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж