Бичгийн цаасны хоёр нүүрт багтаан өөрийн зохиолын гол санаа, үйл явдлын шугам, өрнөл төгсгөлийг илэрхийлэхийг синопсис гэдэг. Өдөрт хэдэн зуун кино зохиол хүлээн авдаг Холливудын продюсерүүд бүтэн кино зохиол уншихын оронд эхний ээлжинд синопсистой танилцдаг аж. Хэрэв тухайн зохиолчийн синопсис продюсерийн сонирхлыг татвал кино зохиолын хураангуй эхийг үздэг байна. Энэ арга өдгөө дэлхийн кино үйлдвэрлэлд нэгэнт нэвтрэн өөрийн гэсэн загвартай болсон.
Синопсисдоо та зохиолын нэрээ бичин зохиолын гол санаа, агуулгыг хоёр өгүүлбэрт багтаан илэрхийлэх танилцуулга хэсгээр үргэлжлүүлнэ. Зохиолын өгүүлэмж, үйл явдал, гол дүрүүд, зөрчлийг хамгийн ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэн төгсгөлд нь зохиогчийн товч танилцуулга, үүнд: өөрийн овог, нэр, эрхэлж буй ажил, холбоо барих утас, и мэйл хаяг гэх мэт зүйлсийг хавсарган бичсэнээр таны синопсис бэлэн болох нь ээ.
Ард түмний саналаар “Кино код” төслийн хүрээнд хийх уран сайхны киноны жанр нь түүхэн, сэдэв буюу “Манжийн дарлалын эсрэг тэмцэл, шилийн сайн эрс”-ийн тухай байхаар болсныг эрхэм зохиолч та анхаараарай. Мөн синопсист үйл явдал, өгүүлэмжээ хэрхэн сонирхолтой өрнүүлэх, дүрүүд тэдний зөрчлийн үндэс юунд оршиж байгааг маш тод, товч илэрхийлэхийг хичээх хэрэгтэй. Синопсист үйл явдал, өгүүлэмжээ хэрхэн сонирхолтой өрнүүлэх, дүрүүд тэдний зөрчлийн үндэс юунд оршиж байгааг маш тод, товч илэрхийлэхийг хичээх хэрэгтэй. Ирээдүйн кино зохиолын зохиомжийн бүтцийг “Оршил, эхлэл, өрнөл, төгсгөл” гэх мэт дарааллаар харуулж болно. Гэхдээ энэ нь заавал биш! Гол нь сонирхолтой өгүүлэмж, дүр, зөрчил, үйл явдал чухал. Бас камерын өнцөг, хөдөлгөөн, дүрслэл зэргийг бичиж цаг, оюунаа барах хэрэггүй. Өгүүлэмж тань түүхэн бодит үйл явдалд тулгуурласан бол энэ талаар товч мэдээлэл оруулж болно. Синопсисийг дугтуйнд хийж битүүмжлээд энэ сарын 3-ны 12.00 цагаас өмнө Боловсрол суваг ТВ-ийн байранд авчирч өгнө.
Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91995432 утас руу болон otgonbat_n@yahoo.com хаягаар холбогдоорой. Танд амжилт хүсье.