О.Дөлгөөн “Crush Bash”-аас гарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөн “Crush Bash”-аас гарахгүй

Сүүлийн үед охидын шүтээн болоод байгаа “Crush Bash” хамтлагийн талаар нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдаад байна. Тус хамтлагийн гишүүн О.Дөлгөөн нь БНСУ-д сурахаар явсан,  тиймээс хамтлагтаа шинэ гишүүн авахаар эрэл хайгуулд гарсан хэмээн inet.mn сайтад мэдээлжээ. Энэ талаар “Crush Bash” хамтлагийн гишүүн Х.Бат-Амгалангаас тодрууллаа.

-Танай хамтлагийн гишүүн О.Дөлгөөн хамтлагаасаа гарч байгаа гэх мэдээлэл сайтуудаар гарсан байна. Энэ үнэн үү?
-Харин тийм мэдээлэл гарсан байна лээ. Худлаа мэдээлэл шүү.

-О.Дөлгөөнийг БНСУ руу сурахаар явж байгаа гэсэн?
-Явахгүй ээ, манай хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Шинэ гишүүн авах гэж байгаа гэдэг ч худлаа.

-“Crush Bash” одоо ямар уран бүтээл дээрээ ажиллаж байна даа?
-Манайхан цомгийн ажилдаа орсон. Ирэх намраас цомгоо гаргах гээд ажиллаж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж