2015.IV.20-2015.IV.26
Хонь: Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй. Нэр хүндээ сэргээх, өөрийнгөө нотлох боломжийг алдах хэрэггүй. Ажил хэргийн уулзалт хэлэлцээний үеэр харилцагчидтайгаа үл ойлголцож, таагүй сэтгэгдэлтэй үлдэж магадгүй. Ужиг, хууч өвчин сэдрэхээс сэргийлээрэй. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарах хэрэгтэй.
Үхэр: Илтгэх ур чадвар, үнэмшүүлэх чадвар нэмэгдэж аливаад манлайлагч байж чадна. Тэр хэрээр бусдын атаархлыг төрүүлж, хэл ам дагуулах магадлалтай. Бизнесийн үйл хэрэг саадгүй урагшилж, ашгаа өгнө. Гэр бүлийн аар саар асуудал, хэрүүл маргаан таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Санхүүгийн байдал маш сайн байна. Тамир тэнхээ сэлбэх амин дэм, бэлдмэл хэрэглэж, дархлаагаа сайжруулаарай.
Хамтатгах: Энэ долоо хоногийн турш таны эрч хүч, амьдралын идэвхи өндөр байна. Амьдралдаа дорвитой өөрчлөлт хийж, ажлын байраа солих хүсэл төрөх бололтой. Ганц бие хүмүүс хайр дурлалд азгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнтэй шууд хамааралтай байх болно. Бизнес эрхлэгчид ашиг, орлого ихтэй байх боловч гэнэтийн их мөнгөний хэрэгцээ их гарах бололтой.
Мэлхий: Энэ долоо хоног зарим нэгнийх нь хувьд хар дарсан зүүд мэт байх бололтой. Таагүй явдал, азгүй тохиолдол их байх болно. Гэвч аливааг хэтэрхий хүндээр тусгаж, дэлхий сүйрсэн мэт аашлах хэрэггүй. Энэ бүхэн шуурга мэт таныг дайраад л өнгөрнө. Санхүүгийн байдал сайнгүй үед арвич, тооцоотой байх хэрэгтэй. Сэтгэлийн хямралд автаж, даралт ихсэх магадлалтай.
Арслан: Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил ихтэй үедээ өдрийн цагаар хэдэн минут унтаж, стресс ядаргаанаас сэргийлээрэй. Таны удаан хугацааны төвөлгөөнд гэнэтийн саад учирч магадгүй. Энэхүү саадыг давж чадвал амжилт ойрхон байна. Ажлаа солих, орон байраа засч сайжруулахад таатай. Нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг эмгэгт өртөж магадгүй.
Охин: Энэ долоо хоногийг зөвхөн өөртөө зориул. Зүрхшээж, хойшлуулсан сонирхолтой төлөвлөгөө, галзуу хүсэлээ биелүүлэх цаг. Гэхдээ ертөнцөөс тасарсан мэт аашилж, хэт дураараа аашлах гэсний хэрэггүй. Ар гэр, ажил амьдралаа орхигдуулалгүй, цугт нь амжуулахыг хичээгээрэй. Баяр баяслыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар аливаа өвчин эмгэгийг өөрөөсөө зайлуулж чадна. Хүссэнээ хийхэд тань мөнгө, санхүүгийн байдал саад болохгүй.
Жинлүүр: Хайр дурлал, романтик учралаар дүүрэн байна. Таны бэлгийн дур хүсэл дээд өндөр байх болно. Удаан хугацаанд хамт байсан хосууд шинэлэг зүйлсийг туршиж, харилцаагаа сэргээх хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонирхол, үзэл бодол нэгтэй хүмүүсийн хүрээллээс хосоо хайгаарай. Энэ долоо хоногт таны хувьд ажил, бизнесийн үйл хэрэг сонин биш байх бололтой. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.
Хилэнцэт: Бизнесийн хамтрагч, ажлын харилцагчидтай учраа ололцох хэрэг гарна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс таны ажлын үр дүн шалтгаалах болно. Санхүүгийн хэрэгцээ шаардлагаар хүсээгүй ажлаа ч шүүрч аваад хийхэд хүрэх бололтой. Гэр бүлийн тааламжтай уур амьсгал ажлын стресс, ядаргаанаас ангижрахад туслана. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.
Нум: Энгийн өдрүүд үргэлжилнэ. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь гүйцэтгэснээр асуудал үүсэхгүй. Бизнесийн үйл хэрэг тогтвортой үргэлжилнэ. Мөнгө санхүүгийн хувьд ч өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байх болно. Ганц бие хүмүүс гадуур гарч шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах хэрэгтэй. Магадгүй заяаны ханьтайгаа учирч болох юм.
Матар: Энэ долоо хоногт зарим хүмүүсийг азын од ивээж, бусдыг нь азгүйтэл дагна. Мөрийтэй тоглоом, аз сорьсон үйл хэрэгт амжилттай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртдаа халамжтай байх хэрэгтэй. Хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгалах хэрэгтэй. Бусдад их хэмжээний мөнгө өгөхөөс татгалзаарай. Учир нь та эргүүлэн авч чадахгүй байж магадгүй.
Хумх: Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан сөрөг энергийг арилгах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй харилцаа тогтоох бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ. Мөнгө олоход амаргүй байх боловч сайн зүйлд зарцуулж чадна. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.
Загас: Ажил ихтэй завгүй байх болно. Шинэ ажилд орж, шинэ хүмүүстэй танилцах бололтой. Зарим хосууд харилцаагаа төгсгөж магадгүй. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх бөгөөд удахгүй ашгаа өгч эхэлнэ. Сэтгэл санааны хямарч, нойр хулжих магадлалтай. Аялалд явж, эрүүл агаарт амрах зэргээр эрч хүчээ цэнэглээрэй.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин