
УИХ-ын чуулганы танхимд техникийн саатал гарч гишүүдийн микрофон ажиллахгүй болсон тул эхлээд нэг минутын, дараа нь 30 минутын, сүүлд нь үдээс хойш хүртэл завсарлага зарлалаа. Гарсан саатал хэзээ арилах нь тодорхойгүй байна. Техникийн ажилтнууд гэмтлийг засахаар ажиллаж байна. Ийм саатал өмнө нь Төрийн ордонд гарч байгаагүй юм.
Д.ОЮУН