ГССТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын "Интер пласт" олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хурээнд тус улсаас түлэнхийн нарийн мэргэжлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, үзлэг, оношилгоо, хагалгаа хийхээр болжээ.
Энэ талаар Түлэнхийн тасгийн их эмч Ц.Баясгалангаас тодруулахад ''Энэ сарын 20-25-нд Австралийн түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг манай тасгийн түлэгдсэн болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо хийхээр болсон. Тиймээс тэднээр үзүүлэх, оношлуулах шаардлагатай, сонирхолтой хүүхэд, насанд хүрэгсдийг бид тасагтаа бүртгэж байна. 20-нд буюу ганцхан өдөр амбулаторийн үзлэг хийх тул тоо хязгаартай. Тэд үзлэг хийсэн өвчтөнүүдээс шаардлагатайг нь сонгон авч, түлэгдсэн үеийн болон түүний дараах нөхөн сэргээх хагалгааг үлдсэн өдрүүдэд үнэгуй хийхээр төлөвлөөд байгаа" гэж ярилаа.
Т.АНУ