АНУ Грекийг гэрээгээ биелүүлэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.18-нд нийтлэгдсэн

АНУ Грекийг гэрээгээ биелүүлэхийг шаардлаа

 

Брюссель хотноо зохион байгууллагдсан хэлэлцээрийн үеэр Грек улсад дараагийн санхүүгийн туслалцаа үзүүлэх асуудал дахин яригдсан ба хэлэлцээрийн үеэр америк болон европын санхүүчид Афиныг гэрээний үндсэн шаардлагуудыг биелүүлэхийг уриаллаа.

 

АНУ-ын Санхүү эдийн засгийн яамны сайд Джек Льюгийн мэдэгдснээр Грек улсын ОУВС, Европын Холбоотой байгуулах хэлэлцээр амжилтгүй болсон тохиолдолд энэ нь Грек улсын өөрийн эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

 

Өнөөгийн байдлаар Евро бүлгийг тэргүүлж буй, Нидерланд улсын Санхүү эдийн засгийн сайд Йерун Дайсселблум,  Грек  улсын засгийн газрыг үүссэн асуудалд нухацтай хандан мөн  Европын Холбооноос гарна гэх сүрдүүлгээ зогсох шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Афин олон улсын санхүүгийн байгууллагатай хийгдэхээр төлөвлөгдөж буй хэлэлцээрийн хүрээнд  7, 2 тэрбум еврогийн санхүүгийн туслалцаа авахаар яригдаж байгаа юм байна.

 

У.ТАНАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж