Цэргийн дүрэмт хувцастай 200 орчим босогчид лхагва гаригт Афганы хилийг давж, Пакистаны хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр мөргөлдөөн үүсгэжээ. Зэвсэгт мөргөлдөөний үеэр багаар тооцоход 25 пакистан цэрэг амиа алдсан байна. Цэргийн нэмэлт хүч иртэл мөргөлдөөн туйлдаа хүртэл ширүүсч, бүтэн 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсний эцэст намжсан байна.
Пакистаны хилийн постууд дээр иймэрхүү гэнэтийн дайралт, халдлага тохиолдох нь элбэг бөгөөд хоёр сарын өмнө өөр нэгэн шалган нэвтрүүлэх цэгт талибанчууд халдаж, Пакистаны 13 цэрэг амиа алдаж байжээ.
Б.Энх