Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2015.04.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
 
Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх аж.
 
Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм байна.  Нийтлэг үйлчилгээний  хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэнэ.
 
Энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж