Киноны хөгжмийн нэрт мастер Эннио Морриконег Ромын олон улсын кино наадмын энэ жилийн шүүгчдийн тэргүүнээр томилох болсноо зохион байгуулагчид нь мэдэгджээ. Ром хотын унаган иргэн, 82 настай хөгжмийн зохиолч “Сайн, муу, хэрцгий гурав”, “Америкт нэгэн удаа” зэрэг 500 гаруй кино, телевизийн бүтээлийн хөгжмийг туурвисан юм. Италийн балетчин Роберто Болле түүнтэй хамт “Марк Аврелио”-гийн шагналын эздийг шалгаруулах ажээ. Зургаа дахь жилдээ зохиогдож буй Ромын кино наадам ирэх аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Эннио Морриконе шилдэг хөгжмийн төрөлд Америкийн кино академийн шагнал “Оскар”, “Бафта”, мөн “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа хүртэж байсан билээ. “Парадизо театр”, “Америкт нэгэн удаа” зэрэг сор болсон бүтээлүүд нь түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн юм.
Н.Энх