Энэ
жил үр тариа, хүнсний ногооны тариалалтыг зургадугаар сарын 1-нээс өмнө
дуусгах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас чиглэл
гарсан билээ. Харин дизель түлшний хомсдлоос үүдэн зарим жижиг аж ахуйн
нэгжүүд төмс, хүнсний ногоогоо тариалж чадахгүйд хүрсэн. Тэгвэл
өнөөдрөөс орон нутагт байгаа шатахуун түгээх станцуудаар дамжуулж
тариаланчдад түлш хүргэж эхэлжээ. Төв аймгийн Борнуур, Жаргалант,
Аргалантын сангийн аж ахуй зэрэг нийт газар тариалангийн бүс нутгийн аж
ахуйн нэгжүүдэд ногоогоо тариалахад 968 тонн түлш хэрэгцээтэй байгаа аж.
Салбарын яам түлшний хомсдлоос үүдэн тариаланчид төмс, хүнсний ногоо
тарих боломжгүйд хүрсэн асуудлыг Улсын онцгой комисст тавьснаар улсын
нөөцөөс хэрэгцээтэй түлшийг гаргах болсон юм. Долоо хоногийн эхэнд
гарсан уг шийдвэрийн биелэлт хугацаа алдаж, дөрөв хоногийн дараа
хэрэгжиж байгаад тариаланчид бухимдалтай байна.

Дашрамд дуулгахад, буудайн тариалалт ерөнхийдөө дууссан тухай холбогдох албаныхан хэлж байна.
Б.СҮРЭН