Хүүхэд хоолонд дургүй байвал эмчид үзүүл

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Хүүхэд хоолонд дургүй байвал эмчид үзүүл

Хүүхэд хоолонд дургүй болох нь эцэг эхчүүдийн санааг багагүй зовоодог. Ер нь хүүхэд бие нь тавгүй ч юм уу өвдсөн үедээ хоолонд дургүй болдог. Юуны өмнө яагаад хоолоо идэхгүй байгааг нь асуух хэрэгтэй. Харин хоолыг нь хүчээр өгөх юм уу ширүүн аашилж загнаж болохгүй. Гэхдээ зарим үед хүүхэд ямар ч шалтгаангүйгээр хоолоо идэхгүй байх үе байдаг. Үүнд санаа зовсны хэрэггүй. Харин олон хоногоор хоолоо идэхгүй байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хүүхэд хоолонд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал.

Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.

Хэрэв хүүхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зүйл гарсан бол В12, (кобаламин) В6 F витамин дутагдсаны шинж. өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хүчил болох линол болон лиолений хүчил юм. Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. Витамин В12 нь В бүлгийн витаминууд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай. Хүний биед багахан хэмжээгээр өдөр болгон хэрэг болдог. Гэвч уг витамин нь хоёр дутагдалтай. Энэ нь цус багадах болон нервний ачааллыг дэвэргэдэг. Кобаламин буюу В12 витамин нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд элэг, бөөр улаан махыг аль болох амттай харагдахаар бэлтгэж, бага зэрэг хуурч өгөх хэрэгтэй. (үхэр гахай, өндөг, бяслаг сүү нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын өглөөний цайны ширээн дээр өндөг заавал байх ёстой. Мөн өглөөний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр үхрийн махыг соустай өгч болно. Хүүхдүүд элгэнд дургүй байдаг учраас.) Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр бүр 500-600 гр сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өг. Дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдээр хүүхдээ хангаж чадвал таны хүүхэд эрүүл цовоо өсөх болно.

Бага насны хүүхэд хоолонд дургүй болох маш олон шалтгаанууд байдаг. Үүнд:

Бие нь өвдөх

Хүүхэд биеийнхээ тавгүй байдлыг хоолноос татгалзаж илэрхийлдэг. Хүүхдийн бие ямар нэг хэмжээгээр тавгүйтэж, хямарсан үедээ л хоолонд дургүй болдог.

Ходоод гэдэсний шархлаатай үед хоолноос гарч болно

Ходооны хүчил, хоол боловсруулах бодисуудын саармагжилтаас шалтгаантай хоол идэх сонирхолгүй байж магадгүй. Тэгээд ч хүүхдийн бие хямарч, ямар нэг цочролд өртөхөд томчууд бидний нэгэн адил мэдрэлийн хямралд ордог. Энэ үед дотор эрхтэн тэр дундаа ходоод, нарийн бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах бүх л эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас хоол боловсруулж задалж байдаг ходоодны шүүс болон бусад бодисуудын ялгаруулалт өөрчлөгдөхөд хүүхэд хооллох сонирхолгүй болдог.

Ямар нэг эрдэс бодис, амин дэмийн дутагдлын үед хүүхэд хоолноос гардаг тал бий

Хүүхэд цус багадалттай бол, сульдаа өвчтэй бол, цэр ихтэй бол, элэг цөсний өвчтэй бол, байнга өвдөх хандлагатай бол хүүхэд хоолноос татгалздаг.

Хөдөлгөөн дутагдал

Хүүхдийн хөдөлгөөн бага байх идэвхитэй хөдөлгөөн хийхгүй удаан хугацаагаар телевид үзэх, компьютерийн тоглоом тоглох гэх мэт

Амттан хэт идэх

Хүүхдэд нэн ялангуяа хооллохын өмнө амттай зүйлс идүүлэхгүй байх хэрэгтэй. Хэтэрхий их чихэр шоколад идэх нь хүүхдийн дуршлыг бууруулдаг.

Хоол идэх дургүй хүүхдийг дараах байдлаар хоолонд дурлуулж болох юм. Үүний тулд:

  1. Хоолныхоо нэр төрлийг олшруулах
  2. Хүүхэд гоё чамин зүйлд дуртай байдаг тул ширээ болон хоолныхоо тавгыг чимэглэх
  3. Хүүхдээр өөрөөр нь хоолыг нь идүүлэх. Хүүхэд ер нь томчуудыг дуурайх дуртай байдаг, асгаж цутгасан ч хамаагүй танай хүүхэд хоолоо амтархан идэх чухал шүү.
  4. Хүүхэд хоол идэж байхад нь анхааралыг нь бүү сарниул. Түүнийг хооллох үед тоглоомыг нь хурааж зурагтаа унтраах хэрэгтэй. Учир нь хооллож байхад хүүхдийн анхаарал нь сарнивал хүүхдийн хоол идэх апетид нь алаг болдог байна.
  5. Хүүхдийг өлссөн үед хооллож байх. Манай ээж аавууд хүүхдээ өлсөөгүй байхад хүчээр хоол идүүлэх гээд байдаг. Харин үүний оронд түүнийг тоглуулж хөдөлгөөнтэй байлгаж түүнийг өлсгөж ядраах хэрэгтэй.
  6. Хүүхдийг аль болох хөдөлгөөнтэй байлгаж идэвхитэй гүйж харайж, тоглож байх нь хүүхдийн хоол идэх дуршилыг нэмэгдүүлдэг
  7. Чихэр шоколад зэрэг чихэрлэг зүйлсийг аль болох бага өгөх. Учир нь чихэр шоколад их хэмжээгээр идсэнээрээ хүүхдийн хоол идэх дуршил нь буурч зөвхөн чихрээр хооллогч болон хувирдаг.
  8. Олон нэр төрлийн хоолны фото зураг үзүүлэх хамтдаа хоолны сэтгүүл эргүүлж үзэх хэрэгтэй. Чамин гоё фото зураг нь хүүхдийн апетидыг хөдөлгөдөг байна. Та эдгээр аргыг туршаад үзээрэй танд тус болно гэдэгт итгэж байна.

Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ?

Юуны түрүүнд, тодорхой дэглэм сахин зөв хоолло. Хүүхдээ аль болох удаан хугацаагаар салхинд, цэвэр агаарт гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Сул биетэй хүүхдийг аль болох амрааж, өдөр унтуулж байвал сайн. Мөн инээлгэж, сэтгэлийг нь сэргээж хөгжөөж байх хэрэгтэй. Хэвтэрийн дэглэм сахиж буй хүүхдийн дэргэд нь байж тоглож саатуул.

Хоол тэжээлийн хувьд аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй. Калорийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна.

Амьтны гаралтай уураг хүүхдийн бие организмд онцгой шаардлагатай тул өдөрт хагас литрээс багагүй сүү тараг уулгаж бай. Тараг бол бүр ч сайн. Ойгоос гурван настай хүүхдэд өдөр бүр 50 – 60 грамм, түүнээс дээш насныханд 50 -100 грамм тараг өгөхөд болно. Гэхдээ байнга нэг төрлийн биш, таргаа үрсэн жимс, жимсний шүүс, бяслаг, вареньтай хольж амтал.

Харин уургийн гол эх үүсвэр бол мах. Мах нь фосфор, кали, В-гийн төрлийн аминдэмээр баялаг. Гэхдээ хүүхдэд өөх тос багатай махаар хоол бэлтгэж өгөх хэрэгтэй.. Бага насны хүүхдийн өдөр тутам идэх ёстой хэмжээ нь мах 60-70 грамм, загас 20-30 грамм байдаг.

Хүүхдийн биед өндөг нь 96 – 97 хувь шингэдэг бөгөөд төмөр, кальци, фосфороор тун баялаг. Хоёроос гурван настай хүүхдэд өдөр бүр тал өндөг эсвэл өнжөөд нэг бүтэн өндөг идүүлээрэй. Мөн энэ насныхны өдрийн норм нь цөцгийн тос 15 -20 грамм, ургамлын тос 5–6 грамм байна. Сахарын өдрийн хэрэгцээ 50-55 граммаас хэтэрч болохгүй. Ногоо, жимс, жимсгэнэ бол хоолны дуршил муутай хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал хоол хүнс юм шүү.

В12 витамин анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулна

В12 витамин хоол идэх дур хүсэл төрүүлдэг. Энэ нь бодисын солилцоо гажуудахад мэдрэлийн систем хариу үйлдэл үзүүлж буй хэрэг юм. Ихэнхдээ энэ нь В группийн витамин дутагдсанаас болдог ажээ. Хүүхдийн бие хэт хурдан өсөх үед түүний бие доторхи зарим чухал процесс энэ өсөлтийг гүйцэтгэдэггүйгээс болж бодисын солилцоонд гажуудалд гардаг. Сэтгэл санаа бухимдан нервтэх нь В1 (тиамин) витамин дутагдсанаас болдог ажээ. өөрөө хэлбэр уг витаминыг сэтгэл санааны витамин гэж нэрлэж болох юм. Энэ витамин нь сэтгэл санаа болон оюун чадамжид сайнаар нөлөөлдөгөөс гадна булчин шөрмөс, хүч чадал нэмж биеийг хөнгөрүүдэг.

В6 (пиридоксин) витамин нервний эд эс болон арьсанд сайнаар нөлөөлж хоол боловсруулах болон тос, уураг ихтэй хоолыг шинээхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Ирээдүйн эх болох бүсгүйчүүдэд уг витамин маш хухал. Тархи толгойн болон нервний системийг хэвийн ажиллуулахад В3 (ниациан) витамин хүний биед хангалттай хэмжээгээр байх шаардлагатай. В12 (кобаламин) витамин нь хоол идэх дур хүслийг төрүүлж биднийг энергиэр дүүргэн сэтгэл санааг тэнцвэртэй байлгахаас гадна анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулна.

Их нервтдэг хvvхдэд алим-луувангийн шvvсийг 3:1 харьцаатай өгөөрэй. Ингээд танд амжил хүсье. Танай хүүхэд хоолонд дурлах болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж