
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа 9/11-ний халдлагад холбоотой этгээдүүдийг иргэний шүүхээр оруулахаар ялыг нь хойшлуулж байсан юм. Гуантанамод хорьж буй таван этгээдийг халдлага зохион байгуулж, энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдсан, онгоц барьцаалж, алан хядах үйл ажиллагаа явуулсан зэрэг ял тулгажээ. Пентагоны мэдээлснээр Халид Шейх Мохаммед 2001 онд Нью-Йорк, Вашингтон зэрэг хотод 3000 гаруй иргэний амийг хөнөөсөн халдлагад оролцсоноо хүлээн зөвшөөрсөн байна. Сэжигтнийг 2003 онд Пакистанаас баривчилсан юм.
Н.Энх