Увсад номон пирамид босно

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Увсад номон пирамид босно

"Шинэ тэмүүлэл" залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж "Book Challange" номын хандивын аян эхлүүллээ. Хандиваар цугларсан номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд бэлэглэх ажээ. Ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг "Book Challange"-д дуудах замаар өрнөх юм. Аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд есөн метр пирамид босгосоны дараа сургуулиудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөнөө зохион байгуулагчид мэдээллээ. Мөн зөвхөн ном хандивлаад зогсохгүй тодорхой хугацааны дараа шилдэг уншигч хүүхдүүдийг тодруулах юм байна.

Д.УДАМ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж