Ц.Цолмон Москвагийн бага хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон Москвагийн бага хуралд оролцож байна

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  ОХУ-ын Москва хотод болж буй "Олон Улсын аюулгүй байдлын талаар Москвагийн IV бага хурал"-д оролцож байна.  Бага хурлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас 2012 оноос хойш жил бүрэн уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн бага хуралд 79 орны Батлан хамгаалахын сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, олон улсын шинжээчид, судлаачид оролцож буй. Хэлэлцэх гол сэдэв нь "Терроризмын эсрэг тэмцэлд олон улсын цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаа ба дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдалд цэрэг-улс төрийн механизмын гүйцэтгэх үүрэг" аж. Мөн дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын харилцаанд өрнөж байгаа асуудлуудыг хэлэлцэж, энэ чиглэлээр улс орнуудын байр суурь, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын цэргийн ирээдүйн хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд байх талаар ярилцаж байгаа юм. Бага хурал маргааш өндөрлөнө.

 

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж