Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр цахим ертөнцөд өрнөж байгаа гол сэдвүүдийн нь нэгнийхээ машин явах замыг хааж автомашинаа байрлуулсан хоёр иргэний хоорондох бяцхан “тэмцэл” юм. Өнөөдөр/04.17/ өглөө ийнхүү машиныг нь таглаж тавьснаас ажлаа хоцорсон залуу өнөөх машины копутан дээр “Машин хааж тавьж байгаан бол нойрондоо сэргэг бай л даа. Нисэх рүү таксидах хүнд байна шүү” гэж бичээд үлдээжээ. Хэргийн эзэн жолооч сэрээд машин дээрх бичгийг уншин уурлалгүй харин ч буруугаа хүлээсэн байна. Тэд учраа ололцож, нэгнээ уучлан эвлэрсэн нь ийнхүү жиргээчид, фэйсбүүкчдийн талархлыг хүлээж “Хүмүүс ийм гоё” гэсэн уриатайгаар тархаад байна.

Мөн дээрх үйлдэл нь жолоочид нэгнийхээ хөдөлгөөнд оролцох замыг хааж тавихгүй, саад болохгүй байхад багагүй сургамж болж байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж