Халдварт өвчин Европыг түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Халдварт өвчин Европыг түгшээж байна

Германы эрүүл мэндийн газрын тэргүүн гэдэсний гоц  халдварт E.coli нянгийн тархалтыг зогсооход наанадаж нэг сарын хугацаа шаардлагатай гэжээ. Өвчин судлалын “Robert Koch” институтийн ерөнхийлөгч  Рейнхард Бургер “Халдварын эх үүсвэрийг тогтоох боломжгүй” гэсэн байна. Тэрбээр өргөст хэмх E.coli  нянгийн тархалтад хамаагүй гэжээ. Одоогийн байдлаар Европт 1500 гаруй хүн үхэлд хүргэж болзошгүй haemolytic-uraemic syndrome (HUS) гэх өвчин үүсгэгч E.coli нянгийн  халдвар аваад байгаа ажээ. Уг вирусын халдвараар 17 хүн нас барснаас 16 нь герман, нэг нь  швед иргэн байжээ. Өчигдрийн байдлаар E.coli-гийн 365 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүст цусан суулга болон бөөрний дутагдлын шинж  тэмдэг илэрсэн ажээ. Тэдгээрийн хоёр нь АНУ-д бүртгэгдсэн бөгөөд тэд Гамбургт аялсан аялагчид байжээ. 

Халдвар агуулахын хүнснээс эсвэл шинэ хүнсний ногооноос тархаж буй эсэхийг тогтоогоогүй байна.  Ямартай ч шинжээчид  E.coli  гэдэсний халдвар Испанийн өргөст хэмхнээс тархаагүй болохыг тогтоожээ. Испанийн хүнсний ногоо тариалагчдыг нянгийн тархалтад буруутгасан Германы эрх баригчдыг Испани шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм. Гэдэсний гоц  халдварт E.coli  нянгийн тархалт дэгдсэнээс хойш Испанийн хүнсний ногооны фермүүд долоо хоногт 200 гаруй сая ам.долларын алдагдалд орсон аж. Одоогийн байдлаар гэдэсний гоц  халдварт E.coli  нянгийн тохиолдол Германд 470, Шведэд 15, Данид долоо, Нидерландад гурав, Их Британид хоёр, Испанид нэг тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж