
“Вилла”-гийн ерөнхийлөгч Пол Фаулкнер “Энд ажиллах есөн сарын хугацаанд гаргасан Жерардын зүтгэл, түүний хийсэн ажилд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Тэр “Вилла”-гийн менежерийн ажлыг бүх чадлаараа сайн хийсэн. Түүнийг биднийг орхиж байгаад харамсч байна. Түүний биеийн байдал хурдан эдгээсэй гэж хүсч байна” гэжээ.
Улье энэ үеэр хөлбөмбөгийн ертөнцөд эргэн ирж магадгүй талаараа дурдсан юм. “Ирэх улиралд “Астон Вилла”-г удирдаж чадахгүй болсондоо харамсч байна. Ирэх хэдэн саруудад биеийн байдлаа эргээд хэвийн байдалд оруулахад гол анхаарлаа хандуулах болно. Түүний дараа эргэн ирэх талаар бодож болох юм” хэмээжээ.
Score Studio