Т.Хасбаатар АН-аас хөөгдсөн ч зөвлөлийн даргаар сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Т.Хасбаатар АН-аас хөөгдсөн ч зөвлөлийн даргаар сонгогджээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Ардчилсан намаас хөөгдсөн болохыг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саяхан хэвлэлийнхэнтэй уулзах үеэр тодотгосон. Тэгвэл АН-аас хөөгдсөн Т.Хасбаатар Монгол, Японы бизнес зөвлөлийн даргаар сонгогджээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнес зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хуралдуулсан байна. Хуралдаанаар зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Монгол Японы бизнес зөвлөлийн даргаар Т.Хасбаатарыг сонгосон байна. Энэ жил Монгол –Японы хооронд эдийн засгийн тvншлэлийн гэрээ байгуулсан. Тус түншлэлийн хүрээнд бизнес зөвлөл идэвхитэй ажиллах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах ёстойг зөвлөлийн гишүүд онцолж, шинэ удирдлагад анхаарал хандуулахыг хүсчээ.

Т.Хасбаатар нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Япон улсад эдийн засгийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Тэрээр мөн Монгол – Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж