У.Хүрэлсүх илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх илтгэл тавина

Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр 09.00 цагт Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим/МХҮТ/-д эхэлж буй. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Мэргэжлийн хяналтын талаар баримтлах бодлого, зорилт” сэдэвт илгэлтийг өнөөдөр 09.05 цагт тавих гэнэ.

Мөн зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хийсэн ажил, үр дүн, 2015 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга зам, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг хэлэлцүүлгийг өрнүүлэх гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж