2014 оны ДАШТ-ий цэнгэлдэхийн ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

2014 оны ДАШТ-ий цэнгэлдэхийн ажил эхэллээ

Хөлбөмбөгийн агуу их баяр наадам болох 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразили улс зохион байгуулах билээ. Тус улсын томоохон хотуудын нэг Сау Паулуд шинээр цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2013 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сау Паулу хотын зүүн өмнөд хэсэгт баригдаж буй цэнгэлдэхийн барилгын ажилд 2000 гаруй ажилчин оролцож байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооноос “Коринтианс” клубын цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг хийх саналыг ОУХБХ-д тавьсан ч одоогоор зөвшөөрсөн хариу ирээгүй байна. Ерөнхийдөө домогт хөлбөмбөгч Пеле болон ФИФА-гийн экс-ерөнхийлөгч Жоао Хаваленж нар бэлтгэлийн явц маш удаашралтай тааруу байгааг шүүмжилсний дараа олон улсын хэвлэл мэдээлэл тус улс руу хандаад байгаа билээ.

Бразили улс өдгөөгөөс гурван жилийн дараа дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй, номер нэг спортын дэлхийн аваргыг хүлээн авч, улмаар хоёр жилийн хүн төрөлхтний спортын их баяр наадам болох зуны олимпийг нутагтаа зохион байгуулах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж