“Универсиад&#34-ын тэмцээнүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

“Универсиад&#34-ын тэмцээнүүд үргэлжилж байна

Монголын оюутны “Универсиад 2015” их наадам сагсан бөмбөг, аэробик, футзалын тэмцээнээр эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Наадмын сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл ШУТИС-ийн спортын зааланд өдөр бүр болж байна.

Харин футзалын тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, оролцох багууд бүрэн тодорлоо. Тэмцээнд 14 их, дээд сургуулийн багийн 200 тамирчид эрэгтэй төрөлд өрсөлдөнө. Үүнд, ШУТИС, ХААИС, МУБИС, Үндэсний БТДС, Аварга БТДС, АШУҮИС, Олон улсын УБИС, МҮИС, Мон-Алтиус БТДС, ХСИС, Хүмүүнлэгийн ИС, БХИС, Отгонтэнгэр ИС, Санхүү ЭЗДС, Кино урлагийн Дээд сургуулийн оюутан тамирчид оролцох аж.

Оюутны “Универсиад 2015”-ын футзалын тэмцээн дөрөвдүгээр сарын 18-19-д Олон улсын Улаанбаатар их сургууль дээр явагдана.

Ч.БОЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж