Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон бөгөөд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Хөдөлмөрийн тухай хуулинд шинэчилсэн заалт нэмэх бодит шаардлага бий болсон учраас энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийн төслийг өргөн барихаас өмнө зөвлөлийнхний санаа бодлыг сонсох хэрэгтэй байгааг тайлбарлав. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцуулсан бөгөөд хуульд гурвалсан харилцаа, зайнаас харьцах, цагийн ажилтан, жасаагаар ажиллах зэргийг шинэчилсэн хуульд тусгаж өгсөн. Олон улсын хөдөлмөрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хуульд оруулж байна. Хөлсөөр, ажил гүйцэтгэх гэрээг мөн хуулийн төсөлд тусгаж байгаагаа дуулгав. Хөдөлмөрийн маргааныг хохирол багатай, шуурхай зохицуулж байх шийдлийг мөн төсөлд тусгажээ. Хөдөлмөрийн хуулийн төсөлд хүүхэд харах цагийн чөлөөг зөвхөн аав ээжид нь төдийгүй эмээ, өвөөд нь ч олгож байхаар заажээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 13 бүлэг 124 зүйлтэй аж.
М.ЯЛАЛТ