Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1348 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар найман хүн нас баржээ. Харин хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг найм, зам тээврийн хэрэг арав, осол 13 гарч 12 хүн гэмтсэн байна.
Б.ХУЛАН