Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
3-4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.