УИХ-ын гишүүд өлсөгчидтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд өлсөгчидтэй уулзаж байна

“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон бусад иргэний  хөдөлгөөний төлөөлөлтэй  УИХ-ын ажлын хэсэг Төрийн ордны уулзалтын танхимд  яг одоо уулзаж байна. Ажлын хэсэгт Ө.Энхтүвшин, С.Оюун, Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нарын найман гишүүн  багтсан юм байна. Өлсгөлөн зарласан Д.Батцогт, Г.Уянга, Б.Лхагважав, Л.Цог нарын долоон иргэн ард түмний санал асуулгыг хэзээ эхлүүлэх, УИХ-ын гишүүд энэ шаардлагад ямар байр суурьтай байгаа асуудлаар ярилцаж байна. Уулзалтаас ямар шийдвэр гарахаас өлсгөлөн зогсоох эсэхээ тэд шийдэх юм байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж