
“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон бусад иргэний хөдөлгөөний төлөөлөлтэй УИХ-ын ажлын хэсэг Төрийн ордны уулзалтын танхимд яг одоо уулзаж байна. Ажлын хэсэгт Ө.Энхтүвшин, С.Оюун, Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нарын найман гишүүн багтсан юм байна. Өлсгөлөн зарласан Д.Батцогт, Г.Уянга, Б.Лхагважав, Л.Цог нарын долоон иргэн ард түмний санал асуулгыг хэзээ эхлүүлэх, УИХ-ын гишүүд энэ шаардлагад ямар байр суурьтай байгаа асуудлаар ярилцаж байна. Уулзалтаас ямар шийдвэр гарахаас өлсгөлөн зогсоох эсэхээ тэд шийдэх юм байна.
Х.Хангал