Улаанбаатар хот-Герман улсын “М&P” групп хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот-Герман улсын “М&P” групп хамтран ажиллана

Улаанбаатар хот – Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “М&P” групп  хооронд  хөрөнгө оруулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт нарын үсэг зурлаа

Улаанбаатар форумын үеэр нийслэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дотоодын болон гадны хөрөнгө  оруулалтыг дэмжиж ажиллах ажлын хүрээнд Улаанбаатар хоттой цаашид хамтран ажиллах санамж бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Баяндалай, Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, “М&P” группийн монгол талын ерөнхий захирал Э.Батзаяа, М.Дагвасүрэн нар үзэгллээ.

“М&P” групп нь хот төлөвлөлт, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн төсөл, байгаль орчин экологи,  инженерчлэлийн чиглэлээр 500 гаруй жил ажилласан Германы үе залгамжсан томоохон групп  юм.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлээс  “М&P” групп –т  Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1-р хороо "Берлин Цэцэрлэгт хүрээлэнгийн" тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыy цогц  ажлыг санал болголоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж