Аваргуудын лигийн ¼ шигшээгийн үлдсэн хоёр хосын тоглолт лхагва гаригийн шөнө боллоо. Францын "Парис Сант-Жермен" талбай дээрээ Испаний "Барселона"-г хүлээн авсан ч 1:3-аар ялагдлаа. Энэ тоглолтод Неймар нэг, Суарес хоёр гоол оруулж, багаа хагас шигшээд шалгарах том боломжийг олгосон юм.
Мөн нөгөө хэсэгт Португалийн "Порту" Германы хүчирхэг "Бавари"-г талбайдаа мөн 3:1-ээр хожиж, шуугиан тарьлаа. Порту долоо хоногийн дараа айлын талбайд болох хариу тоглолтод хоёроос илүү бөмбөгний зөрүүгээр хожигдохгүй байхад л хагас шигшээд үлдэх боломжтой болох юм.
ПСЖ (Франц) – Барселона (Испани) 1:3
Гоол: 0:1 Неймар 18, 0:3 Суарес 67, 79, 1:3 Матье 82 автогоол
Шар хуудас: Пике 32, Кабай 37, Месси 54
Порту (Португал) – Бавари (Герман) 3:1
Гоол: 1:0 Куарежма 3 пен, 2:0 Куарежма 10, 2:1 Алькантара 28, 3:1 Мартинес 65
Аваргуудын лиг 1/4 шигшээ:
“Реал Мадрид” (Испани) – “Атлетико” (Испани) 0:0
“Ювентус” (Итали) – “Монако” (Франц) 1:0
ПСЖ (Франц) – Барселона (Испани) 1:3
Порту (Португал) – Бавари (Герман) 3:1
Ч.БОЛОР