Цалинг нэмэх тухай зөвшилцөж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Цалинг нэмэх тухай зөвшилцөж байна

Засгийн газраас энэ онд цалин, тэтгэвэр, халамжийг нэмэх шийдвэр гаргасан. Эхний ээлжинд тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн бол одоо төрийн албан хаагчдын цалинг хэзээнээс эхэлж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд ярилцаж байгаа аж. Тодруулбал, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран энэ асуудлыг ярьж буй юм.

Цалинг хэзээнээс эхэлж нэмэх вэ гэдэг шийдвэр эцэслэсэн нөхцөлд төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрэх боломжтой юм байна. Одоогийн байдлаар энэ хэсгийнхний цалин 570 мянган төгрөг ажээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж