-"Үндэсний супер лиг"-т анх удаа 11 баг өрсөлдсөнөөс "Дундговь Альянс Тех Харцага", "Дорнод Танан Гарьд" багууд финалд шалгарлаа-
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Супер лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөхөөр "Дундговь Альянс Тех Харцага", "Дорнод Танан Гарьд" багууд шалгарлаа.
Хагас шигшээд "Дундговь Альянс Тех Харцага" "Увс Эрдэнэдрийлинг Ригс"-ийг 4:0-оор хожиж, финалд өрсөлдөх болзлоо өнгөрсөн долоо хоногт хангаад байсан юм. Тэгвэл өчигдөр “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багуудын цувралын 6 дахь тоглолт Спортын төв ордонд боллоо.
Энэ тоглолтод гарьдууд хожвол финалд өрсөлдөх эрхийг авах хүлгүүд хожвол цувралыг 3:3-аар тэнцүүлж, сүүлийн шийдвэрлэх тоглолт гарах байсан юм. Гэвч тоглолт 102:97 онооны харьцаагаар "Дорнод Танан Гарьд"-ийн хожлоор өндөрлөв.
"Дорнод Танан Гарьд" vs "SBL Хасын Хүлэгүүд" – 102:97
"Дорнод Танан Гарьд: Антонио Жонс 33 оноо+7 самбар+8 дамжуулалт, Митчелл Андерсон 25 оноо +13 самбар +5дамжуулалт, О.Ууганбаяр 15 оноо + 8самбар, М.Дорждагва 10 оноо + 14 самбар.
"SBL Хасын Хүлэгүүд": Б.Билгүүн 36 оноо+7 самбар, Маркус Хэммондс 18 оноо+9 самбар, Рэй Жорж 10 оноо+9 дамжуулалт, А.Бямбадорж 9 оноо, Фил Жонс 8 оноо.
Цуврал 4:2 (“Дорнод Танан Гарьд")
- “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” – 96:114
- “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” 118:100
- “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд” 122:101
- "SBL Хасын Хүлэгүүд" vs "Дорнод Танан Гарьд" 103:98
- "SBL Хасын Хүлэгүүд" vs "Дорнод Танан Гарьд" 87:110
- “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд” 102:97
Цуврал 4:0 ("Увс Эрдэнэдрийлинг Ригс")
- "Дундговь Альянс Тех Харцага" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс" – 93:86
- "Дундговь Альянс Тех Харцага" vs "Эрдэнэдрийлинг Ригс" 85:83.
- "Дундговь Альянс Тех Харцага" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс" – 91:79
- “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Дундговь Альянс Тех Харцага” – 93:97 /Нэмэлт цагт/

Дорнод Танан Гарьд vs SBL Хасын Хүлэгүүд – 102:97
Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 15, 2015
Ч.БОЛОР