Ө.Хэрлэнчимэг нарын ялыг хэвээр батлав

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын ялыг хэвээр батлав

Одоогоос гурван жилийн өмнө 15 настай охины амь насыг санаатай хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг  Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн цаг гаруй хэлэлцсэний дараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс  Ө.Хэрлэнчимэг нар, Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Шүүх хуралд  талийгаач охины аав Ц.Гончиг, түүний өмгөөлөгч О.Баасанхүү, хэрэгт холбогдогчдын өмгөөлөгч нар хүрэлцэн ирсэн байв. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс  17 жилийн ял сонссон Д.Сарантуяагийн аав, 20 жилийн ял сонссон Ж.Очбадрахын ээж Б.Майцэцэг нар шүүх хурлын шийдвэрийг хүлээж байв.  Тэрбээр хүүгээ буюу Ж.Очбадрахыг хилс хэргээр 20 жилийн ял сонслоо  хэмээн үзэж байгаа гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж