Януковичийн бас нэг холбоотон амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Януковичийн бас нэг холбоотон амь үрэгджээ

Украины “Бүс нутгийн нам”-ын гишүүн Олег Калашников

 

Украины сөрөг хүчний улстөрч Олег Калашников Киев хотноо буудуулж нас барсан байдалтай олджээ. Түүний үхэл амиа хорлолт эсвэл аллага эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр Украины экс ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн холбоотон юм. Олег Калашников нь барууныг баримтлагчдын эсрэг анти-Майдан бослогыг зохион байгуулахад оролцож явсан аж.

 

Украинд сүүлийн гурван сарын хугацаанд экс ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн холбоотон найман хүн ээлж дараагаар нас баржээ. Киевийн мөрдөн шалгах албаныхан тэдний үхлийг амиа хорлолт хэмээн мэдээлсэн юм. Харин Украины сөрөг хүчнийхэн эдгээр үхэл бол Киевийн засгийн газрын оролцоотойгоор амиа хорлолт мэт харагдуулахыг хичээсэн аллага хэмээн үзэж буй.

 

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн онд Майданд өрнөсөн Барууныг дэмжигчдийн бослого, тэмцлээр суудлаасаа бууж, Москва руу зугтсан билээ. Тэрээр Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүнийг Украины Засгийн газрын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж буй.  

 

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж