Дизель түлшний хомсдолд талархъя

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Дизель түлшний хомсдолд талархъя

“Хувьсгалын тохироо бүр­дэнэ” гэдэг шиг зүйл болжээ. Яасан гэхээр, Японд атомын цахилгаан станц дэлбэрч, улмаар япончууд эрчим хүч­ний эх үүсвэртээ санаа зо­ви­нон дизель түлшийг асар их хэмжээгээр “жоорлосон” гэ­нэ. Үүнээс болж арабчууд оодорч, оросууд дизель түлш­ний хомсдолд орж биднийг хөлдөө чиржээ. Гэтэл манайхан сурсан зан­гаараа сүржигнэж эхэлдэг байна шүү. Автобус баазууд зорчих тасалбарын үнээ 500-800 төгрөг болгон нэмж, авто­­бусуудаа үйлчилгээнд гар­­гах­гүй ч гэх шиг. Дээр нь бүх телевизүүд салбарын сай­­дыг нь крупный планаар ха­руулж байгаад гэм хийсэн хүү­­хэд шиг байдалд оруулж байна. Сайд хэчнээн “Ирэх дол­дугаар сараас нийлүүлэлт хэвийн байдалд орно” гэж нэр шигээ зоригтой хэлээд ч бүгд “илжигний чих” болцгоожээ. Гэхдээ энэ бүхнээс харахад дизель түлшний хомсдол би­дэнд бараг л ашигтай тусчээ. Наад зах нь хотын гудамжаар циркийн үзүүлбэр, авто спор­тын уралдааныг харуулах гэсэн шиг хурдалдаг өнөөх микро автобусууд бараг нүдний гэм боллоо. Үзэгдэх цөөхөн хэд нь үнээ нэмж, хүнгүй шахам тээвэр хийж байна. Мөн нийс­лэлчүүдийн хамгийн дур­гүй зам засварын ажил ч зогс­чих­лоо. Шороо, тоос, дуу чимээ гарахгүй, сайхан байна. Ер нь зам засах хэрэг байна уу. Угаасаа дизель түлш хомсдож, зам эвдэлдэг автобус, микро, ачааны ма­шин зэрэг нь хөдөлгөөнд оролцохгүй байгаа юм чинь. Автобус, микроавтобус энэ тэрийг музейд тавьсан ч яаыхав дээ. Тэглээ ч ойрын өдрүүдэд замын түгжрэл эрс багассаныг хэн хүнгүй л анзаарсан байх. Үүний ачаар би ажилдаа үргэлж хоцролгүй ир­дэг болсон. Дарга маань ч занд­рахаа больсон гээд бод доо. Орой ажлаа тараад зам хөндлөн гарахдаа ч айхаа больсон. Одоо бол гарц, гэрлэн дохионы ч хэрэг алга. Хаа дуртай газ­раа­раа “туучихдаг” болсон. Дизель түлшнээс гадна АИ-92 шатахуун ч хомсдож, үнэ нь тэнгэрт хадвал бүр ч сайхан даа. Ёстой л Улаанбаатарын ууц, нуруу тэ­нийх байх. Мэдээж ийм зүйл болвол шатахуун авах мөн­гөтэй баячууд л үнэтэй ма­шинаа хөлөглөн хотын за­маар сүнгэнэнэ. Яг л Beverly Hills, Las Vegas-т жуулчилж яваа мэт санагдах байх. Ийм байхад хүүхэд, залуус маань харь оронд дурлаж, харлаж, цагаачлахгүй юм биш үү. Ер нь төр засгийн шийдвэрээс илүү дизель түлш л хамгийн зөв гарцыг бидэнд зааж өгч байгаа юм биш үү. Түүний заасан замаар урагшаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж