Ерөнхийлөгч ОХУ-ын хоёр дахь нийслэлийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ОХУ-ын хоёр дахь нийслэлийг зорилоо

ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвагийн галт тэрэгний “Ленинградский” буудлаас Оросын хоёр дахь нийсэл Санкт-Петербург хот орохоор хурдан галт тэргээр өнөөдөр хөдөллөө.

Ерөнхийлөгч тэнд хотын захирагч В.И.Матвиенкотай уулзаж, Пискаревскийн цогцолборт цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхээс гадна Эрмитажийн болон Хүн судлал, угсаатны зүйн музей, Дорно дахины гар бичмэл судлалын хүрээлэнд зочлон Монголын түүх соёлын холбогдолтой үзмэрүүд, баримт бичигтэй танилцах юм.

www.president.mn

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж