Т.Ганди эх орондоо түр саатлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Т.Ганди эх орондоо түр саатлаа

Одоогоос хоёр жилийн өмнө улстөрөөс холдож Монголд Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн асан Т.Ганди эх орондоо албан ажлаар иржээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн албан ёсны айлчлалыг тохиолдуулан эх орондоо түр саатсан нь энэ юм байна.

Түүнтэй айлчлалын хүрээн дэх хэвлэлийн хурлын дараа цөөн хором уулзахад “Монгол Улс, Унгар Улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд айлчлах гэж байна. Удахгүй буюу ирэх тавдугаар сард Унгарын Элчин сайдын яамыг Монгол Улсад дахин нээх гэж байна.

Мөн Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд 100 монгол оюутан суралцахаар боллоо. Унгар улс эрхзүй, боловсролын салбарт европ стандартыг нэвтрүүлсэн туршлагатай учир Монгол Улсаас 100 оюутан суралцуулахаар болсон нь томоохон хөрөнгө оруулалт гэж би хувьдаа бодож байна” гэсэн юм.

Тэрбээр маргааш Унгар улсыг зорих юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж